Архитектур бол гоо зүй • хүний хэрэглээ • инженерийн логик гурвын огтлолцол юм
Танин мэдэхүй

Burj Khalifa (828 м) – Дубай, АНЭУ
828 метр 163 давхар 2010 онд ашиглалтад орсон SOM (Adrian Smith) Архитектурын онцлог: "Y" хэлбэрийн суурь төлөвлөлт Setback масс зохиомж (өндөр нэмэгдэх тусам шаталсан агшилт) Төв цөм + outriggers систем Инженерийн шийдэл: Салхины хэлбэлзлийг багасгах аэродинамик хэлбэр 192 ширхэг суурийн шон (≈50 м гүн) Өндөр бат бэх бетон (С80 хүртэл) Өндөр барилга бол хэлбэрийн дизайн биш — салхи, динамик ачаалал, материалын технологийн нэгдэл.

Danyang–Kunshan Grand Bridge (164.8 км) – БНХАУ
Өндөр хурдны төмөр замын гүүр 164.8 км урт 2011 онд ашиглалтад орсон Архитектур + Инженерчлэл: Тэгш тал, намаг, усан дээгүүр үргэлжилсэн виадук 2000+ тулгуур багана Газар хөдлөлт, хөрсний суулт тооцсон хийц Уртаараа рекорд тогтоохоос илүү — газарзүйн олон нөхцөлд тасралтгүй инженерийн шийдэл хэрэгжүүлсэн нь онцлог.

Rungrado 1st of May Stadium – Хойд Солонгос
~114,000 суудал 207,000 м² талбай 1989 онд баригдсан Архитектурын шийдэл: Дэлбээ хэлбэрийн 16 нуман дээвэр Том багтаамжийг харагдах орчныг алдагдуулахгүй шийдсэн Урсгалын (crowd flow) нарийн тооцоолол Том багтаамжтай байгууламжид хүний урсгал, аюулгүй нүүлгэн шилжүүлэлт хамгийн чухал.

Central Park Tower (472 м) – Нью Йорк, АНУ
472 метр 98 давхар 2020 онд ашиглалтад орсон Онцлог: Хэт нарийн харьцаа (slenderness ratio ≈ 1:24) Tuned Mass Damper ашигласан Шилэн фасад + өндөр бат бэх ган хийц Нарийн, өндөр барилгад хэлбэлзэл удирдах технологи зайлшгүй шаардлагатай.

The Edge – Амстердам, Нидерланд
40,000 м² оффис BREEAM үнэлгээ: 98.4% (дээд түвшин) Шийдэл: Ухаалаг гэрэлтүүлгийн систем (motion + daylight sensor) Нарны эрчим хүчний панель Дулааны насос Усны дахин ашиглалт Ирээдүйн архитектур бол эрчим хүчний хэрэглээг бууруулсан, ухаалаг барилга.
бол рекорд тогтоох биш
орчин, инженерчлэл, хүний хэрэглээг тэнцвэржүүлэх урлаг юм.
Орчин үеийн архитектурт “Form follows function” зарчим одоо ч хүчинтэй.
Жишээ нь оффисын барилгын төлөвлөлтөд: Нэг ажилтанд дунджаар 8–12 м² талбай тооцдог Байгалийн гэрэлтүүлгийн гүн 6–8 м-ээс хэтрэхэд чанар буурдаг 18 м-ээс өргөн корпус бол төв хэсэгт хиймэл гэрэлтүүлэг зайлшгүй шаардлагатай.
Иймээс төлөвлөлтийн шийдэлд:
Төв цөм (лифт, шат, ариун цэврийн зангилаа) 12–18 м үр ашигтай гүнтэй план Фасадын шиллэгээний оновчтой хувь (40–60%) зэрэг параметрүүдийг тооцож шийддэг.

AMSTERDAM "THE EDGE"

SINGAPORE PARK ROYAL HOTEL
Ногоон барилга гэдэг нь:
Эрчим хүчний хэмнэлттэй Дулаан алдагдал багатай Байгальд ээлтэй материал ашигласан Ус, эрчим хүчний хэрэглээг бууруулсан шийдэл бүхий барилга юм.